Шинэ боломж - Бичвэр горим [2010/07/18 20:24:54]
Бид хэрэглэгчдийнхээ үйлдлийг хялбарчилсан шинэ функц болох Бичвэр горимоо хийж дууссанаа дуулгахад таатай байна. Бичвэр горим нь танд хичнээн ч урт бичвэрийг бичвэрийн талбарт шивэх эсвэл хуулж буулгаад тухайн нэг үг эсвэл холбоо үгсийг хулганаараа тэмдэглэн Болор толиос хайлт шууд хийх боломжийг олгоно. Та арилга гэсэн товчны ард буй Бичвэр гэсэн товч дээр дарахад бичвэрийн талбар гарч ирнэ. Энэ бичвэр горим нь Автомат Машин Орчуулга биш бөгөөд харин танд баримт орчуулж байхад тань үг нэг бүрээр нь хайлтын талбарт бичиж хайх бус шууд бүх бичвэрээ хуулж тавьж байгаад хулганаараа тэмдэглээд хялбархан бөгөөд хурдан орчуулахад тань туслана.

Амжилт хүсье!
1000 орчим шинэ үг нэмэгдлээ. [2010/05/03 01:42:14]
Болор тольд Санхүү, нягтлан бодох бүртгэл ба байгаль орчны судалгааны холбогдолтой 1000 орчим үг нэмэгдлээ.
3000 гаруй техникийн шинэ үг хэллэг нэмэгдлээ [2010/05/02 00:03:04]
Болор толийн үгийн сан өнөөдөр Компьютерийн сүлжээ, Уул уурхайн салбарын 3000 орчим үгээр нэмэгдлээ. Мөн 1000 гаруй үгс засагджээ.
Болор толь баг
Шинэ оны мэнд хүргье! [2010/01/04 10:38:31]
Болор толийн хэрэглэгчид та бүхэндээ 2010 оны мэнд хүргэж амжилт бүтээлийн дээдийг ерөөе!
Болор толь маань албан ёсоор 2009 оны 1 сарын 1-нээс олон нийтийн хүртээл болсон ба энэ жил 1 нас хүрлээ.
Болор толийн Андройд хувилбар гарлаа [2009/07/29 12:23:59]
Болор толийн Андройд хувилбар гарлаа. Та Bolortoli.apk хэмээх андройд утасны програмыг татан авч суулгана уу. Суулгах зааврыг та эндээс авах боломжтой.
Та Андройд дээрээ Болор толийг тавтай хэрэглээрэй. Танд амжилт хүсье!
Болор багаж самбар шинэчлэгдлээ [2009/07/27 13:16:32]
Галт үнэг хөтчид зориулсан Болор багаж самбар шинэчдэгдэн Галт үнэг хөтөчийн сүүлийн хувилбар болох 3.5 хувилбар дээр ажилладаг боллоо. Багаж самбарын сүүлийн хувилбар Bolortoolbar 1.0.1 бөгөөд хэрэв та урьд нь энэхүү багаж самбарыг ашиглаж байсан бол шинэ хувилбарыг суулгахын өмнө хөтөчийнхөө завсрын хадгалагчыг (cache) цэвэрлэнэ үү.
Монгол Виртуал гар хийгдлээ [2009/05/17 20:13:22]
Болор толь нь оруулах талбарт латин үг орж ирвэл англиас монгол, кирилл үг орж ирвэл монголоос англи гэсэн чиглэлийг автоматаар таньж хайлт хийдэг. Тиймээс болор толины монголоос англи чиглэлд үг хайхад та оруулах талбарт заавал кириллээр бичих хэрэг гардаг. Тиймээс хэрэглэгчдээс монгол гарын драйвер байхгүй компьютер дээрээс монгол англи чиглэлд үг хайхад асуудалтай байна, виртуал гар холбож өгнө үү гэсэн хүсэлт нэлээн их ирсэн тул, бид вэбд суурилсан монгол виртуал гар бэлтгэж та бүхэнд өргөн барьж байгаадаа таатай байна.
Та виртуал гар сонгогчийг сайтын баруун дээд буланд буй вэбийн хэл сонгогчийн ар талд (MVK on/off) олох болно.
Таньд амжилт хүсье!
2000 орчим үг нэмэгдэв [2009/04/30 10:31:38]
Болор толийн үгийн сан өнөөдөр 2000 орчим үгээр нэмэгдлээ. Хэдийгээр бидний өгөгдлийн санд маш том нэмэлт болоогүй ч олон өвөрмөц үгс орчуулагдсан байлаа.
Өгөгдлийн сангийн бүтэц сайжирлаа [2009/04/22 13:39:35]
Өнөөдөр Болор толийн өгөгдлийн сангийн бүтцийг төлөвлөж байсны дагуу өргөтгөлөө. Энэхүү өргөтгөл нь цаашид үгийн сонголт хийхэд ихээхэн тус болох ба үндсэн үгийн талбарыг цэвэршүүлснээр хайлт илүү хурдан бөгөөд оновчтой болох юм. Учир нь одоо байгаа үгийн санд тайлбар маягтай орчуулга олон байгааг авч үзэж тэдгээрийг аль болох оновчтой нэг үг эсвэл дүйцүүлсэн холбоо үгээр сольж, тайлбарыг тусгай талбарт хадгалан, ард нь жижгээр гардаг болголоо. Жишээлбэл: "татгалзах" гэсэн үгийн үр дүнг харна уу. Ингэснээр хэл тус бүрийн үг тус бүрийн тайлбарыг тухайн хэл дээр нь хийх боломжтой болсон гэсэн үг. Иймээс Болор толь маань өнөөдрөөс эхлэн техникийн хувьд тайлбар толийн үүргийг давхар гүйцэтгэх боломжтой боллоо.
Болор толийг хэрэглэгч танд амжилт хүсье!
Түлхүүрлэлтийн функц шинэчлэгдлээ [2009/02/10 11:00:02]
Бид хэрэглэгч нэвтрэх хэсгийн түлхүүрлэлтийн фунцээ шинэчиллээ. Хэрэв таныг нэвтрэх үед асуудал гарвал хоёр удаа давтан оролдоно уу. Эсвэл шууд сануул горимоор нэвтэрч болно. Хэрэв ингэж оролдоод асуудал арилахгүй бол та өөрийн вэб хөтөчөөс күүкийгээ устгана уу.
Таныг ойлгож байгаад баярлалаа!
Болор толийн хайлтын тогтолцоо сайжирлаа [2009/01/26 23:49:35]
Бид хайлтын аргаа эрс сайжрууллаа. Урьд өмнөхөөс хайлтын хурд дариу 15% өслөө. Мөн хамгийн сайхан зүйл нь хайлтын үр дүн илүү хамаатай нь дээрээ гарч ирэхээр эрэмбэлэгддэг боллоо. Одоо та үг болон хэлцээ илүү хурдан, илүү ончтой олох боломжтой боллоо. Мөн зарим нэг техникийн согогууд засагдсан болно.
Мөн түүнчлэн бид ойролцоогоор 150 үг болон хэлц нэмж хэдэн зуун үг засварлалаа.