Language          
Bolor - English Mongolian dictionary

Болор толь


Холбох?    Нийт бичлэг: 443 251, Өнөөдөр 18377 хүсэлт
ADVERTISEMENT


МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ оны мэнд хүргье! [2010/01/04 10:38:31]

    Болор толийн хэрэглэгчид та бүхэндээ 2010 оны мэнд хүргэж амжилт бүтээлийн дээдийг ерөөе!

    Болор толь маань албан ёсоор 2009 оны 1 сарын 1-нээс олон нийтийн хүртээл болсон ба энэ жил 1 нас хүрлээ.

  • Болор толийн Андройд хувилбар гарлаа [2009/07/29 12:23:59]

    Болор толийн Андройд хувилбар гарлаа. Та Bolortoli.apk хэмээх андройд утасны програмыг татан авч суулгана уу. Суулгах зааврыг та эндээс авах боломжтой.

    Та Андройд дээрээ Болор толийг тавтай хэрэглээрэй. Танд амжилт хүсье!

     

  • Болор багаж самбар шинэчлэгдлээ [2009/07/27 13:16:32]

    Галт үнэг хөтчид зориулсан Болор багаж самбар шинэчдэгдэн Галт үнэг хөтөчийн сүүлийн хувилбар болох 3.5 хувилбар дээр ажилладаг боллоо. Багаж самбарын сүүлийн хувилбар Bolortoolbar 1.0.1 бөгөөд хэрэв та урьд нь энэхүү багаж самбарыг ашиглаж байсан бол шинэ хувилбарыг суулгахын өмнө хөтөчийнхөө завсрын хадгалагчыг (cache) цэвэрлэнэ үү.

  • Монгол Виртуал гар хийгдлээ [2009/05/17 20:13:22]

    Болор толь нь оруулах талбарт латин үг орж ирвэл англиас монгол, кирилл үг орж ирвэл монголоос англи гэсэн чиглэлийг автоматаар таньж хайлт хийдэг. Тиймээс болор толины монголоос англи чиглэлд үг хайхад та оруулах талбарт заавал кириллээр бичих хэрэг гардаг. Тиймээс хэрэглэгчдээс монгол гарын драйвер байхгүй компьютер дээрээс монгол англи чиглэлд үг хайхад асуудалтай байна, виртуал гар холбож өгнө үү гэсэн хүсэлт нэлээн их ирсэн тул, бид вэбд суурилсан монгол виртуал гар бэлтгэж та бүхэнд өргөн барьж байгаадаа таатай байна.

    Та виртуал гар сонгогчийг сайтын баруун дээд буланд буй вэбийн хэл сонгогчийн өмнө талд (MVK on/off) олох болно.

    Таньд амжилт хүсье!

  • 2000 орчим үг нэмэгдэв [2009/04/30 10:31:38]

    Болор толийн үгийн сан өнөөдөр 2000 орчим үгээр нэмэгдлээ. Хэдийгээр бидний өгөгдлийн санд маш том нэмэлт болоогүй ч олон өвөрмөц үгс орчуулагдсан байлаа.

  • Өгөгдлийн сангийн бүтэц сайжирлаа [2009/04/22 13:39:35]

    Өнөөдөр Болор толийн өгөгдлийн сангийн бүтцийг төлөвлөж байсны дагуу өргөтгөлөө. Энэхүү өргөтгөл нь цаашид үгийн сонголт хийхэд ихээхэн тус болох ба үндсэн үгийн талбарыг цэвэршүүлснээр хайлт илүү хурдан бөгөөд оновчтой болох юм. Учир нь одоо байгаа үгийн санд тайлбар маягтай орчуулга олон байгааг авч үзэж тэдгээрийг аль болох оновчтой нэг үг эсвэл дүйцүүлсэн холбоо үгээр сольж, тайлбарыг тусгай талбарт хадгалан, ард нь жижгээр гардаг болголоо. Жишээлбэл: "татгалзах" гэсэн үгийн үр дүнг харна уу. Ингэснээр хэл тус бүрийн үг тус бүрийн тайлбарыг тухайн хэл дээр нь хийх боломжтой болсон гэсэн үг. Иймээс Болор толь маань өнөөдрөөс эхлэн техникийн хувьд тайлбар толийн үүргийг давхар гүйцэтгэх боломжтой боллоо.

    Болор толийг хэрэглэгч танд амжилт хүсье!

  • Түлхүүрлэлтийн функц шинэчлэгдлээ [2009/02/10 11:00:02]

    Бид хэрэглэгч нэвтрэх хэсгийн түлхүүрлэлтийн фунцээ шинэчиллээ. Хэрэв таныг нэвтрэх үед асуудал гарвал хоёр удаа давтан оролдоно уу. Эсвэл шууд сануул горимоор нэвтэрч болно. Хэрэв ингэж оролдоод асуудал арилахгүй бол та өөрийн вэб хөтөчөөс күүкийгээ устгана уу.

    Таныг ойлгож байгаад баярлалаа!

  • Болор толийн хайлтын тогтолцоо сайжирлаа [2009/01/26 23:49:35]

    Бид хайлтын аргаа эрс сайжрууллаа. Урьд өмнөхөөс хайлтын хурд дариу 15% өслөө. Мөн хамгийн сайхан зүйл нь хайлтын үр дүн илүү хамаатай нь дээрээ гарч ирэхээр эрэмбэлэгддэг боллоо. Одоо та үг болон хэлцээ илүү хурдан, илүү ончтой олох боломжтой боллоо. Мөн зарим нэг техникийн согогууд засагдсан болно.

    Мөн түүнчлэн бид ойролцоогоор 150 үг болон хэлц нэмж хэдэн зуун үг засварлалаа.

  • Болор толийн анхны хувилбар гарлаа! [2009/01/01 16:54:13]

    Болор толь олон хэлийн толь бичгийн анхны онлайн хувилбар гарлаа. Энэхүү толь бичиг нь одоогоор зөвхөн англи-монгол болон монгол-англи чиглэлд хайлт хийж байгаа бөгөөд цаашид олон хэл дээр өргөтгөн хөгжүүлэх төлөвлөгөөтэй.

    Одоогийн байдлаар үг, хэлц болон жишээ өгүүлбэр нийлээд 440 372 хүрсэн нь одоогоор дэлхий дээрх хамгийн том англи монгол ба монгол англи толь бичиг боллоо. Цаашид сайжруулсан төрөлжүүлэлт болон англи, монгол дуудлагыг оруулах болно. Хайлтанд олдоогүй үгсээ та манай хэлэлцүүлэг буланд оруулах боломжтой.

    Таалан соёрхоно уу!


С у р т а л ч и л г а а







Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх
Нууц үгээ мартсан

Bolor dictionary (c) 2009 Bolorsoft LLC. All rights reserved.
DIC_BOT_STR